УБЦТС ТӨХК-иас иргэдэд цахилгааны үнийг 20 ба түүнээс дээш хувиар буулгах зөвлөмж өглөө
7 сарын 1, 2025

УБЦТС ТӨХК-иас зөвлөмж хүргүүлжээ.

Үүндээ, айл өрхөд мөрдөгдөж буй цахилгааны үнэ хэрхэн гурван шатлалт хуваагдаж байгааг дурдсан.

  • 0-150 кВт.ц хэрэглээнд өдөр 182 төгрөг, шөнө 147 төгрөг
  • 150-300 кВт.ц хэрэглээнд өдөр 225 төгрөг, шөнө 160 төгрөг
  • 300-аас дээш кВт.ц хэрэглээнд өдөр 265 төгрөг, шөнө 160 төгрөгийн тариф бодогдож байна.

Харин цахилгааны үнийг бууруулах арга зөвлөхдөө,

  • Хоёр тарифт тоолуурыг гурав болгох
  • 17.00-21.00 цагийн хооронд хэрэглээгээ хэмнэх хоёрыг дурджээ.

Гурван тарифт тоолуур шинэчилсэн үнийн шатлалд тохирч, илүү бодитой тооцох аж. Харин 17.00-21.00 цагийн хооронд хэрэглээ хамгийн ихээр нэмэгдэж, бусад цагтай харьцуулахад 35 төгрөгөөр илүү бодогдож байгаа аж. Энэ үеэр хэрэглээгээ хянавал төлбөр 20 ба түүнээс дээш хувиар буурна гэнэ.