"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 17 багц буюу 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 114.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.
2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92%-ийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.