"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.