“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүллээ. 2024 оны 12 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран Цогтцэций сумын Цагаан-Овоо, Билгэх, Сийрст багийн малчдыг Улаанбаатар болон Төв аймгийн Баяндэлгэр сумаас өвс, тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэв.
Холбоотой мэдээ