loader
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Улсынхаа их бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн үе үеийн барилгачид,  инженер, архитектор, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч нарт Ерөнхийлөгч төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Барилгын салбар улс орны эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, үндэсний үйлдвэрлэл, хот, суурины хөгжил, нийгмийн дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ, ханган нийлүүлэлт, тээвэр логистик, худалдааг өргөжүүлэх бодит суурь болж ирснийг тэмдэглэлээ. Цаашид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, байгаль орчны тэнцвэр, эдийн засгийн өсөлт, ирээдүй хойч үеийн хэрэгцээг цогцоор нь харсан урт хугацааны бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ. Дэлхий нийт ногоон, ухаалаг, гамшгийн эрсдэлд тэсвэртэй, хүртээмжтэй, хүн төвтэй байх бодлого барьж байгаа энэ үед хотын төвлөрлийг сааруулж, орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх, үр хүүхдээ сургах таатай боломжтой хот, суурин газрыг хөгжүүлэх нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх ёстойг тодотголоо. Архитектор нь шийдэлдээ, инженер нь тооцоо, судалгаандаа, барилгачин нь ажилдаа, үйлдвэрлэгч нь  чанартаа, төр, засаг нь бодлого, төлөвлөлт, стандарт, хяналтдаа эзний ёсоор хариуцлагатай хандах учиртайг санууллаа. Үндэсний инженер, архитектор, мэргэжилтнүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мэдлэг, ур чадвар, бүтээлч санаачилгыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстойг хэллээ. Зөвхөн гадаадын технологи, бүтээгдэхүүн хэрэглэдэг бус, өөрсдийн мэдлэг, инновацыг нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний мэргэжилтнүүдийнхээ ур чадварт тулгуурласан бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх шаардлагатайг онцоллоо. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, инженер, архитектор, үйлдвэрлэгчид, барилгачид нэгэн зорилгын дор хамтран зүтгэхийг уриаллаа. Өдгөө барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын нийт хэмжээ сүүлийн 10 жилд 3.6 дахин нэмэгдэж, 11.7 их наяд төгрөгт хүрчээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын хилээр ОХУ-ын 5000 иргэн нэвтэрчээ

Есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн манай улсад нэвтэрсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ

Орон сууцны хорооллын I давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оржээ

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өнөөдөр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцлаа.Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хороо

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.