loader
Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Он гарсаар эхний долоон сард нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татварын орлого нэмэгдэж, онцгой албан татварын орлого буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долдугаар сард 19.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого 2026 оны эхний долоон сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 479 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ 400 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 444.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татварын орлого 102.8  тэрбум төгрөгөөр буурчээ. Татварын нийт орлогын 31.2 хувийг орлогын албан татвар, 23.3 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22 хувийг нийгмийн даатгалын орлого, долоог хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус  тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 63.8 хувийг ААНОАТ, 36.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)–ийг ХХОАТ–ын орлого бүрдүүлж байна.  Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долоон сард 19.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал болон хөрөнгийн зардал өссөн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 858.8 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 551 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

                                                                                                                                     Эх сурвалж:News.mn


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ найман хүнийг АТГ-т шалгуулна

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:11:30 цагт: нийслэлийн БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээ

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.