loader
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Яармаг - Хархорин чиглэлд баригдаж буй 4.2 км урттай, 2 өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2.320 хүн тээвэрлэнэ.  Төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх бөгөөд бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад өртөг багатай төсөл аж. Тус төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй хүртээмжтэй болгох ач холбогдолтой юм.  Дүүжин замын тээвэр нь зорчигч тээврийн бусад төрөлтэй харьцуулахад дуу чимээ, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүй, эко тээврийн хэрэгсэл юм. Мөн нэг шугам нь 1035 автомашинтай, 35 автобустай, 17 трамвайтай тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх чадалтай гэдгээрээ онцлогтой.


                                                        НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятад улс Тайванийн эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалтаа эхлүүллээ

Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай томоохон хэмжээний сургуулилалтаа эхлүүллээ гэж тус улсын төв телевиз мэдээлэв. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим

Шавар, хог шороо, мөстэй давс нийлүүлсэн байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Зургаан дүүргээс 10 маршру

БНХАУ-ын хотуудад олныг хамарсан жагсаал болж Ши Жинпинийг огцрохыг шаарджээ

Ковидтой тэмцэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Хятадад болж, жагсагчид Засгийн газрыг эсэргүүцсэн үг хэллэгтэй лоозон барьцгаажээ.