loader
Гадаад валютын нөөц анх удаа 7.9 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын нөөц анх удаа 7.9 тэрбум ам.долларт хүрлээ

Жилийн өмнө 5.3 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын гадаад валютын албан нөөц, түүхэндээ анх удаа 7.9 тэрбумд хүрлээ. Энэ шинэхүү амжилтад 2026 оны  зургаан сарын байдлаар гадаад валютын орох урсгал өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өссөн голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, төлбөрийн тэнцэл эхний зургаан сард  ашигтай гарсан. Нүүрсний экспортын биет хэмжээ, зэс болон алтны үнэ өссөнтэй холбоотойгоор валютын орох урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн зургаадугаар сард хуралдсан Мөнгөний бодлогын хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцсэн. Мөн 2026 оны тавдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын орох урсгал өмнөх оны мөн үеэс 4 орчим тэрбум ам.доллароор өслөө. Улмаар гадаад валютын урсгал цэвэр дүнгээр 1.7 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг эхний хагас жилийн Мөнгөний бодлогын тайланд тусгаж байсан юм.

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах таван төрлийн активаас бүрддэг.

Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;

Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;

Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;

Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;

Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэж байна.

Төв банкны валютын нөөц нэмэгдэхэд үнэт металлын худалдан авалт том нөлөө үзүүлж байгаа. Монголбанк өнгөрсөн долоодугаар сард 1.4 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1 хувиар өссөн үзүүлэлт байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭМЯ зүгээс Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллаж байна

ЭМЯ ба СЭМҮТ, “Гэрэл Плас Медиа Холдинг” компани хамтран ЕБС-ийн 107, 5-р сургуулийн нийт 60 гаруй багш мэргэжилтнүүдийг оролцуулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж

Хүүхдийн мөнгийг 2023 оноос зорилтот бүлэгт өгнө

“Манай улсын хэрэгжүүлж ирсэн халамжийн бодлогын хүрээнд халамж хавтгайрч, халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байна.

Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн өмчит компаниуд “Хөгжлийн банк”-ны зээлээ төлж эхэлжээ

Энэ сарын 20-нд Монголын Үндэсний телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул оролцсон. Тэрээр “Хөгжлийн банк” тойрсон өр зээл, эргэн төлөлт бусад асуу