loader
COP17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна

COP17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Саяхан  /2026.07.13/ болсон COPTime ээлжит хурлаар хурлыг зохион байгуулах 12 дэд хорооны ажлын явц, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, үлдсэн хугацаанд гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, гүйцэтгэл, шуурхай байдлыг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн чанартай, хугацаанд нь бүрэн хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам сайжруулах, хариуцсан чиглэл бүрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг холбогдох ажлын хэсэг, дэд хороодод үүрэг болголоо. Монгол Улс анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хурал нь дэлхийн 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэсэн дэлхийн хэмжээний чуулган бөгөөд Монгол Улсын нэр хүнд, тогтвортой хөгжлийн бодлого, цөлжилттэй тэмцэх манлайллыг олон улсад таниулах чухал боломж юм. UNCCD COP17 бага хурал эхлэхэд сар гаруй хугацаа үлдээд байна.

                                                                                                                                                                 Эх сурвалж:News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЦАС ИХТЭЙ СУМД РУУ 2-3 ХОНОГ ТУТАМД ЗАМ ГАРГАЖ БАЙНА

Энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дундаж байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох

Барилгын материалын нийлүүлэлт, тээвэр саатаагүйг мэдэгдлээ

БХБЯ-наас өнөөдөр барилгын материалын үнэ, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтийн магадлалын талаар мэдээллээ. БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй бар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол