loader
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугам (Яармаг, Арцатаас Өнөр хороолол)-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПOMA группийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр "Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлууд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх хоёрдугаар шугамыг 2.7 км урт, 3 буудал, 13 тулгуур багана, 74 кабинтай барих ТЭЗҮ-ийг үндсэн зээлийн санхүүжилтээр эхлүүлэх боломж,

Хоёрдугаар шугамыг үндсэн зээлийн үлдэгдэл болон IFC (Олон улсын санхүүгийн корпорац) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй хосолсон холимог санхүүжилтээр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын дүүжин замын тээвэр төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг, Арцатаас Өнөр хороолол хүртэлх нэгдүгээр шугамыг ирэх есдүгээр сараас туршиж, арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотод автобуснаас өөр анхны нийтийн тээврийн хэрэгсэл болж баригдаж байгаа онцлогтой. Төслийн хоёрдугаар шугамыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд барихаар эхний байдлаар бэлтгэж байна” гэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын ажлыг Францын ПOMA групп болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК хамтран гүйцэтгэж, төслийн явц 76 хувьд хүрээд байна. “Дүүжин замын тээвэр” төслийн нэг, хоёрдугаар шугамыг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.

                                                            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийж байна

Нийслэлд олон бүтээн байгуулалт өрнөж байгаагаас онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж тохижилт хийж буй ажил юм.Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн

Тамхины үйлдвэрлэл хүүхэд, өсвөр насныханд чиглэж байна

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв болон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц (ТХСК)-ийн Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүдийн баг энэ оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэ

Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын