loader
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

  Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Тавдугаар сараас төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг татаж, өнөөдрийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.

Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.


                                                               НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин Б.Барслхагва өөрийн нэрийн "BARS" брэндийг гаргалаа

Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва өөрийн нэрийн эрэгтэй хувцасны "BARS” брендээ Ninjee & Saraa's tailor -тай хамтран танилцууллаа. Тэрбээр "BARS" брэндийнхээ тухай• 100% цэвэр арьс• Үндэс

нөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар боро

Монгол Улсын зохион байгуулдаг ажиглагч офицерын сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрчээ

НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор өнгөрсөн наймдугаар сард мэргэжлийн шинжээчид Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажилласан юм.