loader
Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцоно гэдгээ дэлхийн 50 улс батлаад байна хэмээн тус наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Нурсултан Аденов мэдэгдлээ.

"Тус наадмын урилгыг 100 улсад илгээснээс одоогийн байдлаар 50 улс оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, бидний таамаглаж байгаагаар 95 улсын тамирчид хүрэлцэн ирэх болов уу” гэж тэрбээр ярив.

Түүний хэлснээр, Киргизийн тал дараагийн наадмыг зохион байгуулах асуудлаар гурван улстай яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.  

Хоёр жилд нэг удаа явагддаг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Киргиз улсад болно. Түүнд 3 мянга орчим тамирчин оролцож, үндэсний спортын 43 төрлөөр өрсөлдөнө.

 Анхны наадам Киргиз улсын санаачилгаар тус улсад 2014 онд болж, Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос гэсэн 19 улсын баг тамирчид оролцжээ. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Улаанбаатар Авто шоу" 3 өдөр үргэлжилнэ

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 6 дугаар сарын 03-05-нд буюу 3 өдрийн турш "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.Монголын автомашины салбарын чиг хандлага, дэл

Халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох вэ?

Тээврийн цагдаагийн албанаас халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түгээлтэд үндэсний компани оролцох боломжтой

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дотоодын хий түгээгч “Дашваанжил” компаниар зочилж үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Тодруулб