loader
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай “100:1000 Нутагтаа эзэн” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах юм.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулна.
Маргааш буюу тавдугаар сарын 05-нд аймгуудын ХХААГ болон МААХ-ийн дарга нарыг хамруулсан ур чадвар, манлайллын сургалт зохион байгуулах юм байна.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гэр хорооллын цахилгааны "Шөнийн хөнгөлөлтийг энэ сарын төлбөрөөс хасч, тооцно"

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30-ныг хүртэлх

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,

Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймг